УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Чуулганы хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Арилжааны банкнаас малчид зээл авахаар банкууд заавал малын индексжүүлсэн даатгалд хамрагд гэж шахаад хамруулаад байгаа гэх асуудлыг ярьж байна. Мөн зах зээл худалдаа эрхлэгчид татварын тухай хуулиар орлого нь тодорхойлох боломжгүй иргэд гээд татварынхаа хөх дэвтрээр татвар төлөхөө больчихсон.
Одоо жижиг худалдаа эрхэлж буй иргэдийг заавал тайлан гарга гэж шахдаг. Малчид ч гэсэн адилхан. 50 сая хүрэхгүй бизнес эрхлэгчид, малчдыг тайлан гарга гэж шахах хэрэг байна уу.
Энийг би өчигдөр Сангийн сайдтай ярьсан. Орон сууц цалингийн зээл авсан иргэдийн үндсэн төлөлтийг барагдуулахгүй, зээлийн хүүг барагдуулчхаад үндсэн зээл төлөгдөхгүй байна. Энэ нь иргэдийг санхүүгийн хүндрэлд оруулж байгааг иргэд ярьж байна" гэв.