Засгийн газрын шийвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Төсөвт тодотгол хийх нь тусгай шалгууртай. Төсвийн нөхцөл байдал тодотгол хийх хэмжээнд хүртэл хүндрээгүй. Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үйл ажиллагаанд тохируулга хийх шаардлага үүсэж байна. Хөрөөний ир шиг болсон төрийн албан хаагчдын цалинг жигдлэх шаардлагатай байгаа. Үүний дараа инфляцтай уялдуулан нэмэх зарчим руу орно. Төрийн албан хаагчдын цалин жигдлэх судалгаа хийхэд зарим хүний цалин 10 мянга, заримынх нь 600 мянгаар нэмэгдэхээр байна.
Мөн сүүлийн жил гаруйн хугацаанд Хөгжлийн банк үндсэн хуулиараа хүлээсэн үүрэг болох хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, экспорт, импортын ААН-үүдийг дэмжих бодлогоо огт хэрэгжүүлж чадаагүй.
Зөвхөн чанаргүй зээл барагдуулах, шүүхэд дуудагдах, хэвийн зээлүүдээ төлүүлэх ийм ажлуудыг л хийлээ. Хэдийгээр 2022 оны жилийн баланс аудитлагдаад ашигтай гарсан ч банкны үндсэн үүрэг болох хүүгийн зөрүүн дээрээс ашигтай ажилласан зүйл биш. Цаашид хуулийнх нь хүрээнд засгийн газрын хөгжлийн бодлого, ямарваа нэг хөгжлийн төсөл хөтөлбрийг дэмжиж ажилладаг институц болгох чиглэлтэй шийдлийг ЗГ-аас гаргалаа.
Түүнчлэн энэ онд манай улс нийт 36 сая тонн нүүрс худалдахаар төлөвлөсөн. Одоогоор 20.7 сая тонн буюу 60 хувийн гүйцэтгэлтэй байна. Гэвч он дуустал нүүрсний экспорт хэвийн үргэлжлэх эсэх нь тодорхойгүй байгаа. Эдийн засаг эмзэг хэвээр байна” гэв.
М.Дэвээ
Сэтгэгдэл (6)