Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг таницлуулж байна. Энэ үеэр Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэл өглөө.
Тэрбээр "Шивээхүрэн-Сэхээ" чиглэлийн төмөр зам барьж байгуулах эрхийг “Нарийн сухайт” төмөр замын компанид олгосон. Энэхүү төмөр замыг Нарийн сухайтын бүлэг ордоос Хятад улс руу нүүрс экспортлох зорилгоор хийж байгаа. Уг төмөр замын ажлыг энэ таван сард багтаан эхлүүлж аравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдах гол төмөр замын урт 7 км, салаа төмөр зам нь 20 орчим км. Уг төмөр замыг хувийн хэвшил барьж, зургаан жил ашиглаад "МТЗ" ТӨХК-д 100% үнэгүй шилжүүлж өгөх нөхцөлтэй.
Уг төмөр замын суурь бүтэц, барилгын бүтээн байгуулалтыг гүйцэтгэх эрхийг "Нарийнсухайтын төмөр зам" компанид олголоо. Шинээр барих төмөр зам нь Нарийнсухайтын бүлэг ордоос гарч байгаа нүүрсийг Хятад руу гаргах ач холбогдолтой. Зүүн босоо төмөр зам буюу 1,250 км Шивээхүрэн-Нарийнсухайт-Арцсуурь чиглэлийн төмөр замыг барихаар "Equipment Supply" компани шалгарсан. Тус компани концессын гэрээг зургаадугаар сард хийж, бүтээн байгуулалтын ажлыг энэ оны гуравдугаар улиралд багтаан эхлүүлэхээр төлөвлөж байна" гэв.