Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа төрийн албаны цалингийн системийн талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Төрийн байгууллагын албан хаагчдын цалин хоорондоо маш их ялгаатай байна. Тиймээс зарим салбар нь хүний нөөцийн дутагдалд орж эхэлсэн. Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа босоо удирдлагатай байгууллагуудын нэмэгдэл нь хэвтээ удирдлагатайгаас байгууллагуудаас бага байна. Энэ нь төрийн албан хаагчдын хувьд бухимдал үүсгэдэг асуудал. Төсвийн тодотголоор нэн түрүүнд эрүүл мэнд, соёл, биеийн тамирын салбарын цалинг тэгшитгэж нэмнэ. Ялангуяа хамгийн доод хэмжээг тэгшитгэнэ.
Эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд тэтгэврээс доогуур хэмжээтэй цалин авч байгаа төрийн албан хаагчид ч байна.
Хүүхдийн мөнгөний тухайд, нийт хүүхдийн 91 хувь, хүсэлт гаргасан хүүхдүүдэд олгоно гээд заачихсан учраас төсвийн тодотголоор шийднэ. Хүүхдийн мөнгөнөөс хасагдсан маш олон хүн байна. Энэ бухимдлыг арилгахын төлөө ажиллана" гэлээ.