Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Соёлын сайд Ч.Номин мэдээлэл хийлээ.
Тэрбээр "2022 оноос хэрэгжиж эхэлсэн Соёлын тухай хуульд төвөөс алслагдмал газар байрлаж байгаа соёлын байгууллагын ажилтанд таван жил тутамд зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгох заалт бий. Энэ заалтыг хэрэгжүүлэх журмыг Засгийн газрын хуралдаанаас баталлаа. Соёлын салбарын 452 байгууллагын 432 нь хөдөө, орон нутагт үйл ажиллагаа явуулдаг. Энд ажиллаж байгаа 4470 албан хаагчийн 3002 хүнд буюу 70 хувьд нь зургаан сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгох бололцоо үүсэж байна.
Мөн соёлын салбарт ажиллаж байгаа хүмүүсийн цалингийн асуудал байнга яригддаг. Энэ бол сүүлийн 20 гаруй жил соёлын яамгүйгээс үүдэн бугширсан асуудал.
Соёлын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 432 байгууллагын 6245 албан хаагч 570-995 мянган төгрөгийн цалин авдаг. Дундаж нь 760 орчим мянган төгрөг. Бусад байгууллагуудад ажиллаж байгаа хүмүүсийн цалингаас ойролцоогоор 6-25 хувиар бага гэсэн үг. Соёлын яам байгуулагдсан цагаасаа хойш салбарынхаа ажилчдын цалинг 25 хувиар нэмэгдүүлсэн. Гэвч бага хэвээр байгаа. Энэ ондоо багтаан соёлын салбарт ажиллаж байгаа хүмүүсийн цалинг боловсрол, шинжлэх ухааны салбарт ажиллаж байгаа хүмүүсийнхтэй дүйцүүлэн нэмэхээр болж байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд соёлын салбарын хууль эрх зүйн орчин сайжирч, соёлын болон музейн тухай хуулиуд батлагдснаар 10 орчим төрлийн нэмэгдэл, урамшуулал авах боломж үүсэж байгаа. Мөн энэ онд сангийн яамтьай хамтран үр дүнд суурилсан нэмэлт санхүүжилтийн тогтолцоог бий болгох гэж байна" гэв.