Бүгд Найрамдах Словени Улсын Любляна хотноо 2023 оны 5 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд болж буй “Олон улсын онц ноцтой гэмт хэрэгтэй тэмцэхэд эрх зүйн туслалцаа үзүүлэх конвенц” батлах Дипломат бага хуралд оролцох үеэрээ Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Аргентин Улсын Гадаад хэргийн дэд сайд Пабло Теттамантитай уулзав.
Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л хүрээнд идэвхжүүлэх, тэр дундаа хөдөө аж ахуй, мал эмнэлгийн салбарт гүнзгийрүүлэх сонирхлоо илэрхийлж, хоёр улсын ГХЯ хоорондын Улс төрийн зөвлөлдөх уулзалтыг тогтмолжуулахын чухлыг онцлов.
Аргентины талаас хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх замын зураглал гарган ажиллахаа илэрхийлж, цаашид холбогдох байгууллагуудын уялдаа холбоог ханган ажиллахаар тохиролцлоо.
Сэтгэгдэл (1)