"Япон улсын аж үйлдвэрийн хөгжил ба жижиг дунд үйлдвэр" сэдэвт хэлэлцүүлэг болж байна. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар ийн хэллээ.
Тэрбээр, "Монгол Улсад жижиг бизнес эхлүүлэхэд харьцангуй амархан боловч жижиг үйлдвэрлэлийг дунд шатанд гаргах маш их хүчин чармайлт хэрэгтэй. Харин том хэмжээний үйлвэрлэл болгон тэлэхэд бараг боломжгүй байна гэж үйлдвэр эрхлэгчид хэлдэг. Төрийн зүгээс энд л тулгамдаж байгаа асуудлуудыг санхүү, бодлогын дэмжлэг болон шударга өрсөлдөөнийг бүрдүүлэх тал дээр анхаарч ажиллах нь зүйтэй" гэв.