Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлаар УИХ-ын дарга Г.Занданшатар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрбээр "Долоо хоног чуулганы хуралдааныг завсарлуулж, ард иргэдтэй уулзаж ярилцах захирамж гаргасан. Үүний дагуу УИХ-ын гишүүд орон даяар тойрогтоо ажиллалаа. Өнөөдөр ард иргэдийн санал бодлыг хэлэлцлээ. Нийгмийн хүсэл зориг, иргэдийн санал бодол дээр тулгаарлаж шинжлэх ухааны тооцоо үндэслэлтэй, ирээдүйг харсан шийдвэр гаргах ёстой. Эрдэмтэн судлаачид 152 гэдэг тоог хэлээд буй. 76 гишүүн бүх асуудалд оролцдог байсан бол гишүүдийн тоо олон болсноор мэргэшсэн хүмүүс гарах боломжтой. Үүнийг шинжлэх ухааны үндэслэлтэй хэмээн эрдэмтэн судлаачид үзсэн. Иргэдийн санал бол 152 гэх тоог дэмжихгүй байна. Харин нэмэх нь зүйтэй гэдэгт иргэд дийлэнх нь дэмжиж үг хэлж байна.
Хамгийн гол асуудал бол ковидоос болоод төр ард түмний итгэлцэл холдсон. Гишүүд тойрогтоо ажиллах явдал багассан. Иймээс гишүүдийгээ ирэхээр иргэд бухимдлаа илэрхийлж байгаа зүй ёсны үзэгдэл байна.
Иргэдийн амжиргааны асуудлыг тойрогтоо ажиллаж байгаа гишүүд хэлж байна. Мөн үнийн өсөлт, эдийн засгийн асуудал, хүүхдийн мөнгөний асуудал, хүний эрхийн талаар иргэд санал бодлоо их илэрхийлж байна. Гишүүдийн 152 гэх тоог бууруулна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)