Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “шувуу” ажиллагааны хүрээнд БНСУ руу явсан тухай мэдээлэл гарсан. Тэрбээр “Шувуу” ажиллагааны ажлын хэсгийн ахлагч бөгөөд ''шувуу''-гаа шүүрэхээр өөрөө явсан гэх. Харин тэрбээр өнөөдөр арлын японд мэргэжлийн сүмо бөхийн Нацү башёг үзэж буй нь зураг дээр тодорхой байгаа бөгөөд тэр солонгост бус японд байгаа нь ингэж ил болов.
Түүний хоёр дахь “Шувуу шүүрэх” ажиллагаа сүмогийн ордонд өрнөхийг үгүйсгэхгүй.
Саяхан манай улсын нэртэй сүмочийн талаар нэгэн таагүй мэдээлэл гарсан ба сайд маск зүүж ордонд отох нарийн төлөвлөгөө хэрэгжүүлж байж бас болох юм. Тэрбээр саяхан нүүдлийн шувуудаас урьтан Т.Бадамжунайг өөрөө авч ирсэн. Харин энэ удаад хэнийг авч ирэх нь тодорхойгүй байна.
Сэтгэгдэл (17)