“Европын өдөрлөг” үйл ажиллагааг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ үеэр Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аксель Никэйз үг хэллээ.
Тэрбээр “Энэ удаагийн Европын өдөрлөгт Монголыг хамааран Бээжин, Сөүл хотод хавсарч суудаг Европын холбооны гишүүн орнуудын Элчин сайд нар зорьж ирсэн гэдгээрээ онцлогтой. Учир нь цар тахлаас үүдэн 2019 оноос хойш ийм олон Элчин сайд нэг дор цуглаагүй удсан юм. Европын холбооны санхүүжилтээр Монгол Улсад 150 сая еврогийн төсөл хөтөлбрүүдийг хэрэгжүүлж байна. Эдийн засгийг солонгоруулах, төрөлжүүлэх, засаглалыг сайжруулах, шүүх засаглалыг дэмжих чиглэлээр эрчим хүч, тогтвортой хөдөө аж ахуйн хөгжил, ойн чиглэл гэх мэт олон салбарт хэрэгжүүлж байгаа” гэв.
Сэтгэгдэл (5)