ЦХХХЯ-наас "Шил ажиллагаа"-ны хүрээнд Shilen.gov.mn сайтад нээлттэй, тод байршсан мэдээллийн талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Shilen.gov.mn платформ системийн гуравдугаар сарын 27-ны өдрөөс буюу иргэд олон нийтэд танилцуулснаас хойш нэг сая гаруй хандалт, 57 мянга гаруй мөр өгөгдлийг оруулаад байна. Дөрвөн санд мэдээллийг ирүүлэх шаардлагыг хүргүүлсэн. Энэ хүрээнд тус дөрвөн сангаас хоёр сангийн мэдээллийг бүрэн бүтэн байдлыг хангаагүй. Эдгээр мэдээллүүдийг нэгтгэж, бүрэн болгохоор ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар хөдөлмөр нийгмийн хамгааллын байдлын хоёр тусгай сан, улсын автозамын сан, соёл урлагийг дэмжих санг нээлттэй болгож байна.
Үүнд, нийгмийн хамгааллын яам 7,5 их наяд төгрөгийг 21,6 сая иргэнд халамжийн 14 төрлөөр зарцуулсан байдлыг ил болгож байна. Халамжийн сангийн төрлөөс гурван төрлийн санхүүжилтын мэдээллийг харж болно.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн дагуу Автотээврийн үндэсний төвөөс автотээврийн хэрэгслийн сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаар борлуулсан байдал нь тус сангийн дийлэнх орлогыг төвлөрүүлсэн байна.
Нийт Улаанбаатарын 5125 сери, орон нутгийн 954 серийг борлуулж, 9 тэрбум төгрөгийг хүүхдийн төлөөх санд төвлөрүүлсэн.
Гэсэн ч эргээд хүүхдэд зарцуулсан байдал нь шаардлага хангахгүй байна. Ердөө 45 хүүхдэд зарцуулсан байна" гэв.
Д.Батчулуун