УИХ-ын ээлжит чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр "Үндсэн хууль баталчихаад намар сонгууль хийх үү?" гэх гишүүний асуултад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараах хариултыг өглөө.
Тэрбээр "Парламент бол манай улсын тусгаар тогтнол, ардчилал, эрх чөлөөний бэлгэдэл.
Ард түмний сонгож байгуулсан үндсэн хуульт төр. Тиймээс хэн нэгэн хүн тараая гээд тарчихдаг эсвэл гадна дотнын шахалтаар үйл ажиллагаа явуулдаг байгууллага огт биш. Монгол улсын их хурлын сонгууль яг цагтаа л явагдана.
Тиймээс иргэд, хувийн хэвшил, улс төрийн намууд тайван байж болно гэдгийг албан ёсоор хэлье. Цаашдаа ч бүрэн эрхийн хугацаа өөрчлөгдөхгүй байх ёстой. Сонгуулийн тогтолцооны шинэчлэл хийхэд бэлтгэл ажлаа сайн хангах ёстой. Шудрагаар, бусад намуудад тэгш боломжийг олгож өрсөлдөгчөө харлуулах гүтэх биш бодлогын мэтгэлцээнээр өрсөлддөг сонгуулийн цоо шинэ соёл бүрдээсэй гэж хүсэж байна" гэв.
Сэтгэгдэл (1)