УИХ-ын ээлжит чуулганаар "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбатын асуусан асуултад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариулт өглөө.
Тэрбээр "Бид нар бодитой байдлаа үнэнээр яриад, илүү үнэн байж сурах шаардлага байна. Тэгэхгүй энд орж ирээд дотроо хүсээд байдаг, гаднаа хүсэж байгаагаасаа ичээд "хүний гараар могой бариулах" гэдэг шиг агуулга руу яваад байхаар том өөрчлөлт хийгдэхгүй л дээ. Иргэд сонгогчид маань их хэрсүүжиж байгаа, хэн худал, хэн үнэн яриад байгааг анхаарч хардаг, ойлгодог. Нийгмийн төлөөллийн дуу хоолой болох гэхээр тойргуудад хуваагдчихаж байгаа юм. Төлөөллийг парламентад оруулж ирэх бодлогын мэтгэлцээний өрсөлдөөн л гэсэн үг. Дарга нар нь орж ирж жагсаад байх зүйл биш. Тэгэхээр санал гээгдэхгүй. Санал өгч байгаа иргэд нь толины тусгал мэт парламентад харагдаж байж сайжирна.
Эмэгтэйчүүдийг улс төрд оруулах гээд байгаа юм биш. Зүгээр л гарч байгаа бодлого тэнцвэртэй байх боломжийг хангана. Тийм тэнцвэртэй байдал хангагдаж байж л бодитой болно. Тэгш байдал хангагдаж ирсэн бол хүүхдийн тоглоомын талбай дээр барилга баригдаад л, гуравдугаар эмнэлгийн нүүрийг хаатал газар олгохгүй ч байсан байж мэднэ.
АН ийм санал дэвшүүлсэнд би хувьдаа талархдаг. Та хэдийн 14,5 жилийн нөр их хөдөлмөр дээр тулгуурлаж өнөөдөр бид энэ асуудлыг ярьж байна. Өнөөдөр та үнэн байх ёстой. Үнэхээр л АН дэмжсээр ирсэн юм бол дэмжээд л явах хэрэгтэй. Түүнээс АН оруулж ирэхээр зөв, МАН оруулж ирэхээр буруу болчихдог ийм байдлаар улс төр хийгээд байхаар харамсалтай гучин жилийнхээ чөтгөрийн тойрог дотор үлдчихэж магадгүй гэж хэлье" гэв.
М.Дэвээжаргал
Сэтгэгдэл (1)