УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Хоёр нүүртэй баймааргүй байна. Нэг нүүртэй баймаар байна. Өмнөх 30 жилийг дуусгаж, үр хүүхдэдээ өөр 30 жилийг бид өгч чадах юм уу, үгүй юм уу. Үүний тулд тогтолцооныхоо өөрчлөлтийг хий. Авлигатайгаа тэмцэж чадах юм уу, Үүний эсрэг зоригтой тэмцэж чадвал парламентаас шүгэл үлээнэ, бүхэл бүтэн намаараа бид дэмжинэ.
Л.Оюун-Эрдэнэ та намын даргын хувьд үгээ хэлээч. Намын жагсаалтад хулгай хийсэн, худлаа ярьсан, нэр хүнд нь унасан биш мэдлэг, ёс зүйтэй шинэ залуусыг оруулж ирнэ гэж амлаач.
Үүнд баталгаа өгөөч" гэв.
Д.Батчулуун