УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Улс төрийн тогтолцоотой холбоотой шийдвэрүүдийг УИХ хэд хэдэн удаа гаргаж байсан. Түүний нэг нь Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тогтолцооны асуудлыг бид хэлэлцэж байна. Энд хоёр үндсэн зарчмыг сайн хэлэлцэх ёстой гэж бодож байна.
Зөвхөн нэг намын улс төрийн бодлогоор биш ард иргэдтэйгээ бодлогоо танилцуулж, шийдэх шийдлийг олох ёстой. Бид парламентын гишүүдийн 152 гэх тооноос илүү мажоритар, пропорциональ тогтолцооны харьцааг ярих хэрэгтэй.
УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалтай холбоотой гэж харж байна. Тэрнээс биш эрх барих намын оруулж ирсэн санал учраас дуугүй гар өргөнө гэсэн асуудал биш" гэв.
Д.Батчулуун