УИХ-ын ээлжит чуулганаар "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат асуулт асууж, үг хэллээ.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг эрх баригч нам буюу МАН дарга, ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оруулж ирж байна. Засгийн газар чиглэл өгсний дагуу ажиллаад энэ тоо, тогтолцоог оруулж ирж байна гэж ойлголоо. 152 хаанаас, юунаас гарч ирсэн тоо вэ. Хэр үндэслэлтэй юм бэ. Үндсэн хууль бол монголын ард түмэнтэй байгуулсан гэрээ. 2022 онд найман сард хийсэн өөрчлөлт хууль журмынхаа дагуу явсан уу. Баахан давхар дээлтэй болоод, давжаа парламент том засгийн газартай болсон. Энэ алдаагаа засахын тулд энэ төслийг оруулж ирж байна гэж ойлгож байна.
Ванга шиг хэлчихье. Та нар хэр зэрэг итгэл үнэлмшилтэй байна вэ. 2024 оны сонгууль явагдана. Хэрвээ хуучнаараа үлдвэл та бүхэн хариуцлага хүлээнэ. Юун 2008 оны 7 сарын 1. Магадгүй, түүнээс ч долоон дор юм болж мэднэ. Энэ наймайн жилд ард түмний хэлээд байсан амьдралыг өгч, улсаа хөгжүүлж чадсангүй ээ. Өнөөдөр бүтэж байгаа, болж байгаа юм юу байна. Баахан хулгайч, дээрэмчидтэй ноцолдсон жилүүд л өнгөрч байна. Гэхдээ үүнийг би дэмжиж байгаа.
Хулгай хийж дээрэмдэж, ард түмнийг хохирооно, тэр хүмүүстээ хариуцлага тооцохгүй байж хоёр хохирооно. Хоёр дахиж хохироодог. Цаашдаа улс орны хөгжил хаашаа явах юм бэ. Өнгөрсөн 8 жил бол "Азийн гөлөг улс" болж байгаа, тиймэрхүү чиг рүү л явж байна. Өөрчлөлтөөр азийн хүлэг улс болж чадах уу, үгүй юу. Өнөөдөр үндсэн хууль маань цагаан цаасан дээр бичсэн тунхаг маягтай л байна шүү дээ. Дайныг эсэргүүцэж байгаа хүмүүсийг яагаад барьж хориод байдаг юм бэ. Аль нь үндсэн хуультайгаа нийцэж байгаа юм. Төмөр зам чинь хэзээ ашиглалтад орох юм. Ард түмний амьдрал дээшлэх юм уу. Мухар төмөр замтай суугаад байх юм уу яах юм. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг агуулгыг нь манай нам 2015 оноос хойш удаа дараа дэмжиж ирсэн. Та нарыг аргагүйн эрхэнд ийм өөрчлөлт оруулж байна л гэж бодож банйа. Эртхэн хийж байх ёстой байсан юм.