УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэл, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний үйл ажиллагааны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт асуулт асууж, үг хэллээ.
Тэрбээр, “Монгол хүн бүрийн эрхийн асуудал энд яригдах ёстой байх. Хүүхдийн эрх, эмэгтэйчүүдийн эрх, жендерийн тэгш байдал, төрийн албан хаагчийн эрх, ахмадын эрх, хэвлэл мэдээллийн эрх чөлөө гээд баахан л асуудал ярьж байгаа.
Яригдахгүй байгаа мөртлөө хамгийн их ярих ёстой, анхаарах ёстой асуудал хаягдчихаад байна. Хувийн хэвшлийнхний эрх, эрх чөлөө гэдэг юм. Татвар төлөгч, баялаг бүтээгч, ажил олгогчдын эрх.
Тэр хүмүүс чинь мөрөөрөө ажил олгодог, татвар төлдөг, баялаг бүтээдэг. Түүнээс нь төрийн албан хаагчид, ахмадууд, эмэгтэйчүүд, хүүхдүүд, бид нар бүгдээрээ цалинжаад, хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмжээ аваад хүртээд явж байдаг. Төрийн бүхий л зардлууд тэндээс гарч байдаг. Гэтэл тэднийг хүн болгон шоовдорлож, хүн болгон дээрэлхэж байдаг. Улс төрчид, хууль хяналтынхан, хэвлэл мэдээллийнхэн гээд бүгд дээрэлхдэг. Одоо тэд нар монголд бизнес хийж чадахгүй нь, төртэй холбоотой юм хийж болохгүй юм байна, улс төрчид, хэвлэл мэдээллийнхэн, төрөөс аль болох хол байх юм сан. Яаж амьдрах вэ гээд үнэхээр хэцүү болчихсон байна л даа. Энэ хүмүүсийн эрх ашгийг хэн хамгаалах талаар, үүнийг ХЭҮК-ийнхон яагаад олж харахгүй байна вэ” гэв.
Сэтгэгдэл (1)