УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэл, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний үйл ажиллагааны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Улс төрийн өнцгөө халдаг, сольдог тогтолцоогоор зургаан жил яваад, энэ салбарт байгаа 60,70 мянган хүн амсчихлаа.
Муу жишгийг арилгаж, эрүүл тогтолцоог бий болгохгүй бол цаашид Монгол Улсын хөгжилд чөдөр, тушаа болно.
Үүнийг өөрчлөх хуулийн төслийг 2020 онд миний бие нэр бүхий гишүүдийн хамт өргөн барьсан. Одоо хүртэл хэлэлцэгдээгүй байна" гэв.
Д.Батчулуун