УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэл, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний үйл ажиллагааны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн асуулт асууж, үг хэллээ.
Тэрбээр "Иргэдийг олон сараар хорьдог, дарамт шахалт үзүүлдэг, бизнесүүдийн дансыг хаадаг, утасыг нь хаадаг гээд олон үйлдлүүд бий. Үүнийг иргэд шүүмжилж байна.
Мөн нийгмийн сүлжээгээр маш их хүний эрх зөрчигдөж байна. Залилан хийх, нэр төрд нь халдах, нийгмээр яллах зэрэг маш олон асуудал байна.
Хүний эрхийн үндэсний комисоос үүн дээр ажиллаж, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр хийгдэж буй ажил байна уу" гэв.
Д.Батчулуун