УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэл, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний үйл ажиллагааны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа асуулт асууж, үг хэллээ.
Тэрбээр "Цөөхөн Монголчуудаа арай дэндүү яллаж байна. Хамгийн их хүний эрх зөрчиж буй Засгийн газар гэж хэлмээр байна. Иргэд үгээ хэлээд, үзэл бодлоо илэрхийлж талбай дээр жагссаны төлөө ингэж их шийтгэл авч байсан удаа байхгүй. Сонгуулиар далимдуулж гурван жил ард түмний амыг хамхичихаад, сонгуульдаа ялчихаад улам бүр лавшруулж байна. Залуучуудыг үгээ хэлснийхээ төлөө цахим гав зүүлгэж байгаа юм. Бид ийм нийгмийг бүтээхийг хүсээгүй. Хүний эрх зөрчиж буй асуудал чинь хэрээс хэтэрч байна. Хүний эрхийн илтгэлд баривчилсан хүмүүсийн 60 хувь нь шаардлаггүй баривчилгаа байсан байна гэнэ. Таван хувь нь гэм буруугүй байсан байна. 73 хувийг нь шүүх мэдээгүй байна. Ингэж монгол хүний эрхийг зөрчихөө боль. Бид маш цөөхүүлээ" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (4)