Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Анандбазар үг хэлж, байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "УИХ-ын гишүүн болгоныг хулгайч мэтээр ярьдаг боллоо. Бизнесмэнүүд шиг шударга хүн ховор. Боловсролтой чадалтай залуус улс нийгмийн төсвийн бүрдүүлэлтийг хийдэг. Юм болгоныг хаана хорино гэснээрээ сайн үр дүн авч ирэхгүй. Би энэ Засгийн газрын нэр нүүр болж байгаа нефтийн үйлдвэрийг байгуулах ажлын хэсгийг анх 2016 онд ахалж ажиллаж байсан. Зургаан сарын дотор 1 сая ам.долларын зээл бүтээж, төмөр зам, авто замын ажлыг бүтээсэн. Тодорхой шалтгааны улмаас төслийг удирдахгүй байх үүрэг ирсэн учраас ажлаа өгсөн.
Төрийн ажил бол туршлагатай хүмүүсийн хамтын бүтээл байх ёстой. Микрофон харахаараа энхийн цагтаан тагтаа шиг ярьдаг, хумсаа нуусан муур шиг хүмүүсээс эмээх ёстой.
Шударга ёс бол хааж хорихоор тогтдоггүй, хууль мөрдөхөөр л шударга ёс тогтоно. Энэ хууль батлагдвал төрийн албанд ажилладаг хүмүүсгүй болно шүү. Надад бол төрийн албанд ажилладаг ах дүү байхгүй. Хөгжилд саад болсон хууль батламааргүй байна.
Санааг нь ойлгож байна. Ийм хууль гарчихаар төрд юм шахдаг хүн үгүй болно. Гэхдээ хэт туйлширч болохгүй" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)