УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Ямар ч хамаагүй өөр сургууль төгссөн нөхөд давхиж очоод багшийн сертификат аваад багшилчихвал багшийн сургуулийн ач холбогдол юу байх юм бэ. Үндсэн гадаад хэл, туслах гадаад хэл гэж ямар юм байдаг юм бэ.
Монголчууд бүгдээрээ англи хэл сурах албатай юм уу. Баян-Өлгийд үндсэн гадаад хэл чинь Монгол хэл гэх юм уу. Хэл дагаж сэтгэлгээ явдаг.
Хүүхдүүдийн сэтгэлгээ хар багаасаа харьчихаж байна. Монгол хүн биш болно. Хэлээр дамжуулж өв соёл, зан заншил, хүн гэх үндсэн сууриа авдаг. Юу яриад англи хэлийг нэгдүгээр ангиас нь заана гээд байгаа юм" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)