УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Бид хоёр том гүрний дунд зэрэгцэн амьдарч байгаа. Бид боловсролтой байж байж о хүнам ихтэй улсуудтай зэрэгцэж амьдарна. Ингэхдээ орлого багатай иргэдээ хаяж болохгүй. Манайд элит сургалтын тогтолцоо хамгийн сайн. Боловсролын хамгийн гол зорилго бол ёс суртахуунтай иргэн бэлдэх.
Хуучин эрдэмтэн судлаачид сурах бичиг хийдэг байсан. 2000-аад оны эхэн үеэр багш нар хамгийн сайн сурах бичиг хийдэг гээд эхэлсэн. Шинжлэх ухааны үндэслэлтэй зүйл нь нураад эхэлсэн. Хүн бэлдэх асуудал хамгийн чухал.
Манайд бол Оросоос үлдсэн элит сургалтын тогтолцоог өөрчилж болохгүй. Хувийн хэвшлийн салбарыг хэт их дэмжих нь боловсрол, эрүүл мэндийн салбарыг хохироодог. Нийт иргэд нь ядуу байдаг учир тэд хохирдог. Өнөөдөр Монгол Улсад ядуу ч гэж сурч боловсорч болдог. Үр дүнд суурилна гээд эхэлвэл энэ нь хазайж эхэлнэ" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)