УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Уруугаа харчихсан боловсролын тогтолцоог өөд нь харуулж, Монгол хүний дэлхийд өрсөлдөх чадварыг дээшлүүлээсэй хэмээн хүсэж байна. Долоо хэмжиж нэг огтол гэдэг шиг сайн хууль гаргаж, боловсролын салбарыг сэргээх цаг хэдийнэ болсон. Хамгийн сайн багш бэлтгэсэн сургуулиуд үнэхээр өөр байдаг. Хотын захын сургуулиудад очиж ажиллах багш дутмаг байна.
Хүүхэд багачууд үндсэн хуулиар эдлэх ёстой эрхээ багаасаа ялгавартай эдэлж байна. Боловсролын багц хуулиар үүнийг халах ёстой.
Мөн англи хэлийг үндсэн гадаад хэл болгон оруулж ирж байгааг 100 хувь дэмжиж байна. Харин хүүхдүүд нэгдүгээр ангиасаа гадаад хэл сурах нь эрсдэлтэй" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)