Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр Т.Бадамжунайг Монголд авч ирсэн даруйд АТГ-аас эрүүгийн хуулийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль өгөх, мөнгө угаах зэрэг зүйл ангиар буруутган яллагдагчаар татсан. Харин “гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр нэг сарын хугацаагаар цагдан хорьсон байдаг. Тэгвэл түүний цагдан хоригдох хугацааг 30 хоногоор сунгах шийдвэрийг гаргажээ.