УИХ-ын ээлжит чуулган өнөөдөр 10:00 цагт эхэллээ. Чуулганы үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй холбоотой дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, “Нэгдүгээрт, Хууль тогтоомжийн өөрчлөлтөд нэмэлт, өөрчлөлт оруулж, хэлний зөвлөл ажиллах болсонтой холбогдуулаад Хууль зүйн үндэсний хүрээлэнд хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу хууль боловсруулахад тавигдах шаардлага, түүний бүрдүүлбэрийг хангахыг шалгах шаардлага, хэлний жигдрэлтийг хангах асуудал УИХ-ын Тамгын газар бүрдүүлбэрийг хянадаг.
Хууль тогтоомжийн тухай хуультай уялдуулаад энэ асуудлыг Хууль зүйн үндэсний хүрээлэн яамны дэргэд байгааг УИХ-ын дэргэд болгож статусыг нь дээшлүүлж байгаа асуудал.
Хоёрдугаарт, Хууль зүйн үндэсний хүрээлэн бол УИХ-ын дэргэд ажиллана гэсэн агуулгаар энэ тогтоол батлагдаж байгаа юм. Энэ асуудал хууль тогтоомжийн тухай хуулийн 49.1, 49.2 дугаар зүйлд зааснаар УИХ-ын дэргэд хууль тогтоомжийн хэрэгжилтэд Хууль зүйн үндэсний хүрээлэн хяналт шинжилгээ, үнэлгээ хийх байнгын тогтолцоог бүрдүүлж холбогдох бүтцийн нэгжийг УИХ-д ажиллуулна гэж заасан. 49.2 дугаарт УИХ-аас хийх хяналт шинжилгээ, үнэлгээг УИХ-ын холбогдох байнгын хороо, УИХ-ын Тамгын газар хамтран хэрэгжүүлнэ. Ийм бүтцийн нэгжтэй байна гэж заасан.
Гуравдугаарт, энэ хууль тогтоомжийн үнэлгээ хийх асуудал үндсэндээ хаягдаж байгаа. Өөрөөр хэлбэл, хэлний асуудал, хэлний жигдрэлт, хуулийн хийдэл, давхардал, зөрчлийн асуудлыг хэлэлцэн шийднэ гэдэг асуудал хаягдаж байна.
Тэр битгий хэл зарим яам, тамгын газрууд хүртэл Хууль зүйн үндэсний хүрээлэнг авах гэж санаархдаг болсон. Ийм учраас энэ хууль УИХ-ын дэргэд авч, хамгаалалтад авч, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн институцыг хууль тогтоомжийн хуульд нийцүүлж УИХ-ын дэргэд ажиллуулснаар хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх онцгой бүрэн эрх УИХ-д хадгалагддаг.
Ингэж институтчилж байж парламентынхаа чадавхыг бэхжүүлье. Монголын хууль бодитой хэрэгжүүлдэг болъё. Тэр шаардлагыг хангах гэсэн үндсэн дээр тавьж байгааг тэр байшинг нь авч байгаа юм шиг зарим нь буруу ойлголт өгч байна. Цаашид хуульчдын холбоо маань УИХ-тай шууд хамтран ажиллах, нээлттэй сонсгол, бусад хууль тогтоомж боловсруулах ажил дээр хуульчдын холбоотойгоо хамтран ажиллана.
Нягт хамтын ажиллагааг уялдуулж, цаашдаа холбогдож ажиллах асуудлыг томоор харж, УИХ-ын өргөтгөл барих агуулгаар анх УИХ эзэмшиж байсан газар боловч ингээд явж байгаа. Гэвч яамны дэргэд хэчнээн ч бүтэц, газар ажиллуулах бүрэн бололцоотой. УИХ-ын дэргэд ийм бололцоо байхгүй учраас парламентын судалгааны хүрээлэн болон хууль боловсруулах шатны гишүүдэд л тусалж байгаа.
Хууль тогтоомжийг боловсруулах үе шат, хэрэгжилтийн үнэлгээ хийхийг уялдуулж цаашид хууль тогтоомжийн хэрэгжилтийн бүх ажилд Хуульчдын холбоо, хуульчидтайгаа холбоотой ажиллах амьд холбоог бий болгоно.
Энэ асуудлыг Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан” гэв.
Сэтгэгдэл (1)