УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар англи хэлийг нэгдүгээр ангиас нь заах асуудал дэмжигдсэн гэж УИХ-ын гишүүн Ч.Ундрам мэдэгдсэн. УИХ-аар Боловсролын тухай багц хуулийн төслийг хэлэлцүүлж байгаа бөгөөд энэ хуульд англи хэлийг үндсэн гадаад хэл болгоно гэж тусгасан гэж мэдээлсэн. Тэгвэл англи хэлийг тав болон нэгдүгээр ангиас эхлэн заах талаар УИХ-ын гишүүд үзэл бодлын зөрүүтэй байна.
Харин БШУ-ы сайд Л.Энх-Амгалан өчигдөр энэ талаар барьж буй бодлого, чиглэлээ цахим хуудаснаа товч илэрхийлжээ.
Тэрбээр, “Англи хэлийг нэгдүгээр ангиас нь заахаар болсон байна. Буруу, зөв гэж нийгмийн сүлжээнд маш их маргалдсан байна. Тодруулья. Нэгдүгээрт, Боловсролын тухай хуулийн анхны хэлэлцүүлгээр англи хэл бол үндсэн гадаад хэл байна.
Хоёрдугаарт, Хуульд нэгдүгээр ангиас Англи хэл заах тухай ямар ч үг, өгүүлбэр, заалт байхгүй. Гуравдугаарт, Сургалтын шинэ хөтөлбөрөөр гуравдугаар ангиас англи хэл заана гэж төлөвлөсөн.
Гэхдээ бидэнд бэлтгэл хэрэгтэй. Хөтөлбөрөө бэлдэнэ, сурах бичгээ бэлдэнэ, багшаа бэлдэнэ гэжээ.
Сэтгэгдэл (3)