Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Энэ оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Монгол Улс "Гэрэгэ" бондын 369 сая ам.долларын төлбөрий шилжүүлсэн. Үүний дараа Монгол Улсын валютын нөөц 3,7 тэрбум ам.доллар байгаа. Валютын зах зээл тогтворжсон гэж үзэж байна.
Хоёрдугаарт, Монгол Улс нүүрсээ биржээр арилжаалж буй. Энэ биржээр арилжаалж байгаа нүүрсийг тусгай гарцаар гаргахаар боллоо.
Дараагийн асуудал бол Эдийн засгийн хөгжлийн яам гадаадын хөрөнгө орууллатын асуудлыг хариуцдаг. Тийм ч учраас гадаадын хөрөнгө орууллаттай холбоотой санал гомдлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулдаг. Сэргээгдэх эрчим хүчтэй холбоотой 20 гомдлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа тухай Эрчим хүчний сайд хэллээ" гэв.
Д.Батчулуун