Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг төслийг УИХ-ын даргад өргөн барилаа. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах энэхүү төслийг боловсруулахдаа УИХ-ын 34,55 дүгээр тогтоолын хүрээ хязгаарт захирагдсан. Мөн 2010 онд батлагдсан үндсэн хуулийн хүрээ хязгаарт захирагдаж хуулийн төслийг боловсруулсан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт зөвлөлдөх санал асуулгын хүрээнд маш олон санал гарч ирсэн. Өөрөөр хэлбэл, үндсэн хууль судлаачид, эрдэмтэд, улс төрийн намуудаас засаглалын хэлбэрийг өөрчлөх, төрийн бэлэг тэмдэглэлтэй холбоотой асуудлууд байсан. Эдгээрийг хөндвөл энэ нь нэлээн том хүрээний нэмэлт өөрчлөлт болно.
Тиймээс эхний ээлжинд баримталж буй хоёр тогтоол, журмын хүрээнд тоо тогтолцооны асуудлыг хэлэлцүүлэхээр тогтсон. Энэ удаагийн нэмэлт өөрчлөлтийн агуулга бол 2019 оны Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг төгс гүйцээж хийе. Энэ бол олон жил хүлээгдсэн асуудал байгаа юм.
1992 онд УИХ-ын гишүүн 23 мянган иргэдийг төлөөлөхөөр 76 гэдэг тоо орж ирсэн. Өнөөдрийн статистикаар хүн ам 3,4 сая орчим байгаа нь нэг УИХ-ын гишүүн 45 мянга орчим иргэдийг төлөөлж байна. Олон намын төлөөлөл, олон нийгмийн төлөөллийг оролцох эрхийг хангасан, дэлхий нийтэд хэрэглэгдэж буй өнөөгийн хувилбарыг өнөөдөр УИХ-д өргөн барьлаа" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)