Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өгөв.
Тэрбээр " ҮХЦ-ээс гарсан 01, 02 тогтоолын хэрэгжилт, УИХ-ын 57 тогтоолоор ЗГ-т өгсөн үүргийн хүрээнд энэ төслийг өргөн барьж байгааг тодотгон хэлмээр байна. Гишүүдийн тоог нэмэгдүүлэх, сонгуулийн холимог тогтолцоо руу шилжих нь МУ-ын парламентийн үйл ажиллагааг шинэ түвшинд гаргах давуу талыг бий болгож байна гэж ойлгож болно. Сүүлийн 15 жил яригдаж судлагдсан зүйл гэдгийг хэлье. Холимог тогтолцоог зөвхөн өнөөдөр яриагүйг та бүгд мэдэж байгаа. 2012, 2015, 2019 онд ч ярьж л байсан.
Ардчиллын төлөөлөх зарчмын дагуу бүх талын төлөөллийг бүрэн хангасан сонгуулийн тогтолцоог бий болгох нь эрх баригчдын үндсэн үүрэг гэж ойлгодог. Хүйсийн ижил тэнцүү харилцаа, нийгмийн томоохон бүлгүүдийн төлөөллийг парламентад орох нөхцлииг бүрдүүлснээр энэ зарчим хангагдана. 76 гишүүнтэй байгаа цагт батлагдаж байгаа хуулиуд бүрэн чанартай, амьдралд нийцэж байна уу, үгүй юу гэдэг асуудлууд яригдсаар байна. Үүнийг олон нийтийн зүгээс шүүмжлэхдээ иргэдийнхээ амьдралыг мэдэрч чадаагүй, төлөөллийн үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа учраас хуулиуд чанаргүй гараад байна гэдэг.
Парламентийн гишүүд цөөн байхаар эрх мэдэл хэт төвлөрдөг. Улс орны үндэсний томоохон бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд санал дутаж, эрх мэдлээ бүрэн хэрэгжүүлэх боломж байгаагүйн улмаас дутагдалтай байжээ гэж дүгнэсэн. Ингээд Үндсэн хуулийн 21.1-т нэмэлт өөрчлөлтийн төслийг шинэчлэн найруулж оруулж байна" гэлээ.
Сэтгэгдэл (4)