Булган аймагт нэгэн цэцэрлэгт хүрээлэнд газар олголт хийж, мод тайрсан асуудал олны бухимдлыг төрүүлсээр иргэд хүчтэй эсэргүйцэж байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн идэвхтэй өрнөж буй энэ цаг үед мод тарих биш тайрах нь тэдний эгдүүцэлийг төрүүлэх нь аргагүй юм. Мод тайрсан энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын Ж.Бат-Эрдэнэ байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Булган аймгийн удирдлагууд минь. Булганчуудын бахархал болсон цэцэрлэг рүү үе үедээ дайрдгаа болино уу. Урьд өмнө засаг дарга Д.Эрдэнэбат даргын үед эргэн тойрны моднуудыг тайрч хаясан. Энэ удаа Б. Ариун-Эрдэнэ засаг дарга захаас нь газар олголт хийж хашаа татсан харагдлаа. Монгол улс даяараа "Тэрбум мод" хөтөлбөр хэрэгжүүлж хөгшид хүүхэдгүй мод тарьж амьдрах орчноо дээшлүүлж байхад та бүхэн аймгийн удирдлагууд манлайлах биш уруудуулж байна шүү” гэв.
Сэтгэгдэл (2)