Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар цахим гавтай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Цахим гавтай болгох асуудлыг 2015 онд эрүүгийн хуульд зорчих эрхийг хязгаарлах ял гэж оруулж ирсэн. Зургаан жил гаруй хэрэгжүүлээгүй байсан. Энэ ял хэрэгжиж эхлэхээс өмнө хориход ял эдэлж буй хүмүүсийн тоо долоон мянгаас дээш гардаг байсан. Харин одоо дунджаар 4200 байна. Сөрөг хүчин, хэн нэг хүний зориуд харлуулж буруутгахын тулд над дээр сүүлийн зургаа, долоон жил эрүүгийн хуулийн бүх ялгадсыг цацсан. Би үүнд огт хариу өгөөгүй.
Би гав нийлүүлээгүй. Үүнийг 43-44 тэрбум төгрөгөөр энэ системийг нэвтрүүлнэ гэж байхад бид дотоод нөөц бололцоогоороо тэрбум хүрэхгүй төгрөгөөр эхлүүлээд явж байна.
Гомдол саналыг тухай бүрд нь шийдэхийг даалгасан. Мэдээлэл технологийн алдаа оноо гарсан байхыг үгүйсгэхгүй. Системийн хувьд таван метрийн алслалтай буруу дохиолол заах нь арилсан. 2021 онд хэрэглэж байсан цахим бугуйвчуудыг бүгдийг нь шинэчилсэн" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (5)