УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаанаас гаргасан шийдвэрээ танилцуулж байна. Энэ үеэр Ардчилсан намын дарга Л.Гантөмөр мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өчигдөр Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өргөтгөж, хурлаа хийсэн. УИХ-ын гишүүний тоо, тогтолцооны асуудалд 60/40 гэдэг харьцааг Үндсэн хуулиндаа суулгаж өгөх нь зөв хэмээн үзэж байна.
Үндсэн хуулинд холимог тогтолцоог суулгаж өгөхгүй бол сонгууль болгоноор хөдөлдөг, хөдөлснөөс болоод параламент өөрөө тогтворгүй болдог.
Хоёрдугаарт, хүний эрхийн зөрчлүүд өдрөөс өдөрт гаарч байгаа. Энэ чиглэлээр тодорхой саналууд гаргаж байгаа. Мөн эдийн засгийн эрх чөлөөтэй холбоотой тодорхой саналуудыг Үндсэн хуулинд оруулахаар гаргаж байгаа. Засаг дээр яригдсан хэмжээнээс хэтэрхий халихааргүйгээр, саналуудаа тусгаад явъя хэмээн ойлголцсон. Өнөөдөр Засгийн газарт зарим саналуудыг хүргүүлнэ" гэв.
Д.Батчулуун