ХҮН намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Тогтолцооны өөрчлөлт, парламентын ардчиллыг бэхжүүлэх асуудлыг буюу Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг хоёр жил ярьж ирсэн. Яг нэг жилийн өмнө 200 мянга гаруй иргэдтэй уулзаж, 100 мянган иргэний гарын үсгийг цуглуулсан. Өнөөдөр ордонд УИХ-д суудалтай гурван нам ярилцаад шийдвэрүүдээ гаргаж байна.
ХҮН намын төлөөлөх зөвлөлийн хурал хуралдаж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх нь зүйтэй гэдгийг 100 хувийн саналаар баталгаажууллаа.
Мөн бусад бүх намуудын удирдлагуудтай уулзсан. Ингээд Монгол Улс түүхэндээ анх удаа улс төрийн намуудын дийлэнх нь санал нэгтэйгээр энэ өөрчлөлтийг хийе хэмээн зарчмын тохиролцоонд хүрсэн. 45 хоногийн дараа бид сонгуулийн хуулиа хэлэлцэж баталгаажуулах ёстой. Үүнийг зургаадугаар сарын 20-ноос өмнө хийх ёстой. Тойрог тойргоо л тордоод услаад, манай нам, би л гарч байвал болоо гэж 30 жилийн өрсөлдөөний үр дүнд Монгол Улс нийтээрээ ялагдчихсан. Үндсэн хуулийн өөрчлөлтийг маш яаралтай хэлэлцээд эхлэх ёстой" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)