Хөгжлийн банкны хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан үргэлжилж байна. Шүүх хуралдааны үеэр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг үг хэлж, асуултад хариуллаа.
Тэрбээр "Монгол Улсын Ерөнхий сайдыг дахиж битгий ингэж зогсоо. Засгийн газрын шийдвэр олонхоор гардаг байсан. Ерөнхий сайд Засгийн газрын хуралд асуудал оруулдаггүй.
Би Монгол Улсын төрд их л зүтгэж ажилласан. Би зарчимтай хүн. Засгийн газрын шийдвэрээр яллах гэж байгаа бол ганц Н.Алтанхуяг энд зогсох ёсгүй.
Засгийн газрын шийдвэр нэг компанийн албан бичгээр хийгддэггүй. Эргүүлээд үзэхээр тийм бичиг Н.Батбаяр сайд дээр ирсэн байдаг. Харин манай Засгийн газарт тийм бичиг байхгүй. Тэр бичгийг бидэнд танилцуулаагүй." гэв.
Д.Батчулуун