Тэрбээр, “Баруун бүс хамгийн үнэтэй цахилгаан хэрэглэдэг, бас хамгийн үнэтэй дулаан хэрэглэдэг. Тэр дундаа Говь-Алтай аймаг. Тус аймагт өвөл дөхөөд ирэхээр “Гуйна гэдэг гутамшиг, гуйлгана гэдэг гайхамшиг” гэдгээр дулаан цахилгаануудаа гуйлгаад хувийн компаниудад царай алдаад явдаг ийм хачин тогтолцоо байх юм. Тийм учраас одоо хамгийн чухал зүйл бол Солонгосын “Экзим” банкны санхүүжилтээр баригдах Баруун бүсийн дулааны цахилгаан станцын асуудал байгаа юм. Одоо бол 10 аймгаас 9 аймагт хэрэгжих юм байна. Тэгтэл бид нар баахан тууз хайчлаад нээлтээ хийчихсэн байдаг. Сайдын тайлбараар үнэ нэмэгдэх нь ойлгомжтой. Ковидын өмнөх үнэ учраас ковидын дараа үнэ нэмэгдсэн. Үнэ нэмэгдэхгүй бол төсөл хэрэгжихгүй гээд зогчихсон байгаа юм байна. Төсөл хэрэгжих шаардлагатай байгаа учраас үнээ нэмээд зураг төслөө дахин боловсруулаад магадлан хийгээд оруулъя гэж байна. 2024 ондоо багтаж ашиглалтад орохгүй болчих вий дээ.
Тэгвэл одоо баруун бүсийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл байдал нэлээн хүнд байдалд орох нь.
Хоёрдугаарт, Дорноговь аймагт байдаг сэргээгдэх эрчим хүчийг ашигласан ч мөнгө төлдөг, ашиглаагүй ч мөнгө төлдөг. Тэгээд шүүхдээд Монгол улс баахан мөнгө төлөх болчихсон. Мөн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын асуудал бол баруун бүсэд маш чухал ач холбогдолтой. Баруун бүсийн төвийн сүлжээг өргөтгөхгүй бол гаднаас авдаг импортын тог асар үнэтэй. Тийм учраас Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын зээлийн хэлэлцээр, зээлийн тусгай хэлэлцээр яваад байна гэж яриад байдаг.
Бид нар энэ хийж байна, хийх гээд байна, ярилцаж байгаа, хэлэлцэж байга гэдэг үг биш тодорхой хугацаа ярьдаг баймаар байна” гэв.
Р.Батхишиг
Сэтгэгдэл (1)