УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Гүйцээн боловсруулах чиглэл өгөх хэрэгтэй байна. Өнөөдөр аваад хаячихвал Аялал жуулчлалын хуулиа яаралтай оруулах хэрэг гарахгүй. Засгийн газар их ач холбогдол өгч байгаа. Сая Н.Энхболд гишүүн ярилаа. Энэ бол шинэ салбар, онцлогтой.
Аялал жуулчлалын хуулийн үзэл санаа нь нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэж байгаа. Мэргэжлийн 20-30 холбоо ч биш, малчид, иргэд оролцоно. Маш өргөн дэлгэр салбар болоод байна. Энэ салбарын ажлыг хувийн хэвшлийнхэнд нь оролцоог нь хангах хэрэгтэй.
Агентлаг ч байхгүй. Яамны хажууд л байдаг. Х.Ганхуяг гишүүн сая сайн тайлбарлалаа. Холбооны дүрмэнд тодорхой зүйлсийг дурдахгүй бол одоогийн мэргэжлийн холбоод дээр дархан суудаг хэсэг бүлэг хүмүүс бий. Насаараа холбоо толгойлдог. Тиймээс хуулин дээр зааж өгч байгаа юм. Та бүхэн сайн ойлгоорой. Нутгаараа, тойргоороо явахад л иргэд ярьдаг. Төрийн мэдэлд бүгдийг нь хамааруулж явна гэвэл хэцүү. Чиглэл аваад боловсруулах хэрэгтэй байна" гэв.