Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэжинст, Баянцагаан зэрэг говийн сумууд төвийн эрчим хүчний сүлжээнд холбогдсон боловч айл өрхүүд нь бараг л лааны гэрлээс дор, тог цахилгаан муутай зутруухан амьдарч байна. Тухайлбал, Баянцагаан сум 4000 орчим хүн амтай, төв дээр 500-аад өрхийн 2200 орчим хүмүүс амьдардаг. Шинэжинст сумаас 15 мм шугамаар 450 кВт хүчин чадлаар тог авдаг.
Гэвч цахилгааны хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байна. Ид ачаалттай буюу 18-20 цагийн үед тог нь байнга тасардаг. Хоол нь буцалдаггүй. Тэгсэн мөртлөө цахилгааны үнэ төлбөр нь маш өндөр гардаг гэсэн санал гомдлыг надад ирүүлдэг.
Мэргэжлийн хүмүүс Баянцагаан сумын цахилгааны хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн боловч одоо болтол арга хэмжээ авахгүй байгаа. Сум орон нутгийн удирдлагууд нь сүүлийн гурван жил эрчим хүчний сайдуудад хүсэлтээ өгч байна. Б.Чойжилсүрэн сайдад бас санал тавьсан. Ердөө л хоёр саналтай. Шинэжинстээс дамжуулах эрчим хүчний хүчин чадлыг 1000 кВт болгох. Баянцагаан сумын төв дээр хоёроос доошгүй под станцыг нэмж барих. Гэвч газар дээрээ байдал хэвээрээ байна.
М.Дэвээжаргал
Сэтгэгдэл (1)