УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Мэргэжлийн холбоод хуультай болвол буруу. Холбоо сангийн тухай хууль бий. Бас Төрийн бус байгууллагын тухай хууль бий. Энэ хуулиараа зохицуулах ёстой. Мэргэжлийн салбар бүрийн хуульд холбоо байна гэж, ийм үүрэгтэй, эрхтэй гэж хууль болгонд оруулж болохгүй. Манай салбарт л гэхэд тээвэрчдийн холбоо, төмөр замчдын холбоо яригдах нь байна. Спорт холбоод ч гэсэн. Бүгд хуультай болох нь. Ийм юм хийж хэрэггүй. Төрийн бус байгууллагын хууль байгаа шүү дээ.
Үндсэндээ төрийн байгууллага болох гээд байна. Хуулинд тусгагдсан учир гээд ийм үүрэгтэй, эрхтэй гээд хүнд сурталтай байгууллага болох гээд байна. Дахиад л нэг шантааж, дарамт шахалт гарч ирэх гэж байна.
Аялал жуулчлалын мэргэжлийн холбоог их хуралтай, их хурал нь ийм эрх, үүрэгтэй гэж тусгах шаардлага байхгүй. Төрийн байгууллагын зарим үйл ажиллагааг ТББ-д шилжүүлж байгаа. Энэ зөв. Гэхдээ ТББ-ууд эрхээ эдэлж, үүргээ биелүүлэхгүй байна. Одоо бүр хуулинд зааж, давуу эрх бий болгох гээд байна. Мэргэжлийн холбоотой асуудал байх шаардлагагүй. Хэлэлцэх шаардлагагүй. Хуулиар хэдэн жуулчдаа дарамтлах давуу эрхийг бий болгох гээд байна" гэв.
Сэтгэгдэл (1)