УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Ганболд үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Холбоодын хууль гэж бий. Үүнийгээ оруулж ирэх хэрэгтэй. Салбарын хуулиудад холбооны зохицуулалтуудыг эрх үүргийг нь оруулж ирэх нь буруу.
Түрүүн нийтийн эрх зүйн хуулийн этгээд гэдэг дээр төрийн бус байгууллагаа хэлж байгаа юм байна. Энд чинь бүртгэлийн асуудал нь төрийн бус байгууллага дээр явж байгаа юм байна. Заавал гишүүнчлэхийг нь үүрэгжүүлж байна. Холбоод юу хийдгийг бид мэднэ.
Аймгууд дээр бас аялал жуулчлалын холбоо бий. Бусад тэнд үйл ажиллагаа явуулж буй баазуудаа оролцуулж, татвар авах тухай асуудал. Эд нар үндсэндээ гадаад, дотоодын арга хэмжээнд оролцох л ажилтай. Үүнийг Холбооны хуулиараа зохицуулах хэрэгтэй. Төрийн бус байгууллага нь холбоодын хуулиараа зохицуулагдаад чиг үүргээ өгөх хэрэгтэй" гэв.
Д.Батчулуун