УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Газрын зөвшөөрөлтэй холбоотой харилцаа байна. Одоо ашиглах зөвшөөрөл өгөөд байна. Энэ бол газар эзэмших зөвшөөрөл өгч байна. Хэрэв эзэмших зөвшөөрөл байгаа бол хугацаа нь 60 жил болно. Хоёрдугаарт, хууль тогтоомжийн дагуу олгоод гэрээ байгуулна гэхээр энэ гэрээ нь газар эзэмших гэрээгээ хэлж байна уу? Дахиад өөр гэрээ байгуулах юм уу? Байгаль орчны яам, сум, аймгийн засаг даргын эрх байна уу? Орон нутгийн менежментийн төлөвлөгөөг аймгийн хурал нь батална гэж байсан. Тэгэхээр аймгийн хурал дээр батлах менежмент нь нөөц, даац, тоо байршлаа л хэлээд байна уу? Яам нь энийг шийдэж байгаа юм бол аймаг нь юу шийдэх юм бэ? Хурлын эрх хэмжээ, яам, засаг даргын эрх хэмжээг тодорхой болгох хэрэгтэй байх. Гүйцээн боловсруулбал яах вэ гэсэн байр суурьтай байна" гэв.
Д.Батчулуун