УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Энхболд үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Хөтөч, тайлбарлагч хийх хүн заавал бүртгүүлж, үнэмлэх авч байж жуулчны хөтөчийн үйлчилгээ үзүүлнэ гэсэн байна. Гэтэл жуулчны бааз дээр өөрийн чиглэлээ сайн мэддэг түүхч, судлаач, биологич хүмүүс байна.
Жишээлбэл, Хустай дээр. Ямар ч хөтөч, ажилтнаас илүү бүх юмаа мэддэг. Тэгэхээр тэр хүмүүсийг заавал дахин сургалтад хамруулж, үнэмлэх олгох шаардлагатай юу? Үүнийг дараагийн хэлэлцүүлэг дээр бодмоор байна.
Хустай дээр л гэхэд тэр тахийг унаганаас нь үхэх хүртэл хардаг биологичид байна. Тэр хүмүүс мэддэг юмаа ярихын тулд дахин үнэмлэх авах хэрэг гараад байна. Энэ дээр тэд нарыг нэмж өгөх хэрэгтэй" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)