Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болон сонгуулийн тухай хуулийн талаарх асуудалд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мэдэгдэл хийлээ.
Тэрбээр "Ардчилсан нам даргатай болсон, тамга, гэрчилгээгээ авсан. Тийм учраас сонгуулийн хууль болон үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр намын удирдлагаас тодорхой шийдвэрийг УИХ дахь АН-ын бүлэгт ирүүлэх хэрэгтэй байна. Тэгвэл бид шийдвэрийн дагуу санал хураалт явуулж, дотроо нэг шийдэл гаргана.
Тухайн хоёр хуулийг дэмжих эсэх асуудал дээр АН-ын бүлэг нэг байр суурьтай болмоор байна. Тиймээс намын удирдлагаас бүлэг рүү тодорхой шийдвэрийг гаргаж өгөхгүй бол хэлэлцэх хугацаанд амжихгүй болох нөхцөл байдал бий болно.
Гол асуудал нь гишүүдийн тоог нэмэх тал дээр иргэдийн ярьж буй зүйл бол "жаран ямаанд зуун ухна" гэгчээр дэмжихгүй байгаа. Зарим нь нэмэх нь зүйтэй гэсэн саналыг хэлж байна лээ" гэв.
М.Дэвээ