УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэлж, байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Өчигдөр завсарлага авсан шалтгаан бол өнгөрсөн хугацаанд нөхөрлөлөөр дамжуулан 150 гаруй аж ахуй нэгж, 50 гаруй нөхөрлөл нь ан амьтныг хамгаалж, өвс тэжээл тавьж байгаа тогтолцоог өөрчлөх байсныг эцсийн хэлэлцүүлэг дээр шийдэл гарган оруулсан юм байна. Үүнийг завсарлага авах хугацаанд ойлголоо. Жишээ нь аргаль, угалзыг буудаад агнадаг. Харин тулыг агнадаггүй, барьдаг. Барьчаад нэг минут 30 секундын дотор тавьдаг. Энэ агнуур дээр ямар байр суурьтай байх юм бэ? Нуур, цөөрөмд загас үржүүлж, яаж хамгаалах вэ гэдэг дээр ярилцлаа. Тиймээс эцсийн хэлэлцүүлэг дээр загас агнуурыг агнангаа хамгаалах, үржүүлэнгээ хамгаалах тал дээр чиглэл өгөөч" гэв.
Д.Батчулуун