Өнөөдөр нийслэлийн Монгол Ардын намын 98 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Энэхүү баярт өдрийг тохиолдуулан Нийслэлийн Монгол ардын намын дарга Д.Сумъяабазар мэндчилгээ дэвшүүллээ.
Монгол Улсын нийслэлд улс төрийн намын байгууллага байгуулагдсанаар нийслэлийн асуудлыг улс төрийн түвшинд хэлэлцүүлэх, сонсох, шийдвэрлэдэг болох эхлэл тавигсан гэсэн үг. Улаанбаатар хотын их бүтээн байгуулалтад нийслэлийн намын байгууллага намын онол, арга зүй, бодлого, төлөвлөлт, үр дүнгийн арвин их туршлага, сургамжийг хуримтлуулж, Монгол Ардын намын үйл ажиллагаанд жинтэй байр суурь эзэлж ирсэн. Өнгөрсөн хугацаанд алдаа, оноо аль аль нь бидэнд бий. Буцаах боломжгүй түүхээс суралцаж, цаашид илүү хурдтай, эрүүлээр урагшлах ёстой билээ.
Яг энэ цаг үед бид "Шинэ сэргэлт"-ийн эхлэл дээр байгаа. Монгол Улсын Засгийн газар, МАН-ын энэ бодлого, шийдвэрийг нийслэлийн МАН бүрэн дүүрэн дэмжих ёстойг нийт гишүүд та бүхэндээ уриалж байна. Эрхэм хүндэт нийслэлчүүд, Эрхэм хүндэт МАН-ын гишүүд, дэмжигчид ээ, Азай буурлууд, оюутан залуучууд,хүүхэд багачууд аа Та бүхэндээ Нийслэлийн Монгол Ардын намын 98 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Сэтгэгдэл (1)