УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг үг хэлж асуулт асуулаа.
Тэрбээр "Хуулийн үзэл баримтлалд эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ гэж тусгасан.
Бид өнөөдөр хуулийн төсөл боловсруулахдаа бодит амьдралтай уялдуулах хэрэгтэй.
Өнөөдөр бидэнд ямар нөөц бололцоо байна вэ гэхээр түүх, соёлын өв, байгальд тулгуурлана. Үүнийг хэрхэн эдийн засагжуулахад анхаарч, нүүдлийн соёлоо авч яваа иргэдээ энэ салбарт оролцуулах агуулгатай хууль болсон" гэв.
Д.Батчулуун