УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Энэ хуулийг дэмжиж байна. Олон хүн ажилласан учраас зарчмын зөрүүтэй саналаа хурааж, алдаа оноог нь засах үүргээ биелүүлж ажиллая.
Аялал жуулчлалын дагалдах бүтээгдэхүүн, үйлчилгээний дараах гэсэн 5.3 заалтад эрүүл мэндийн аялал жуулчлал гэдэг үг ороогүй байна.
Улсын газар нутагтай холбоотой рашаан сувилал, уламжлалт эмчилгээг бусад оронд хийхгүй байхад Монголд хийж чадаж байгаа шүү дээ" гэв.
Д.Батчулуун