УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг гишүүдийн асуултад хариуллаа.
Тэрбээр "Зөвшөөрлийн тухай хуулийн ажлын хэсэгт Б.Пүрэвдорж гишүүн хамт орж ажилласан. Либериальчилсан хууль болсон. Хуулиар 23 төрлийн төрийн, нийтийн өмчтэй холбоотой зөвшөөрлийг дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтаар явуулахаар зүйлчилж, оруулсан. Тус оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр Засгийн газраас аль алийг нь дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтаар хийхээ өргөн барихдаа ялгаж оруулсан.
Ан амьтантай холбоотой асуудлыг дуудлага худалдаагаар оруулахаар болсон.
Ингэхдээ Засгийн газар тухайн жилдээ даац, нөөц, хэмжээгээ тодорхойлж, аль бүс нутгаас хэр хэмжээтэйгээ ямар амьтан гэдгээ тогтоож, аймаг нийслэлийн Засаг дарга нь хэдэн насны ийм ан амьтныг агнах зөвшөөрлийг олгоно" гэв.
Д.Батчулуун