УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн талаарх анхны хэлэлцүүлэг явагдаж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Анужин өөрийн байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр, "Аялал жуучлалын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 33 зүйлтэй юм байна. Гэтэл өнөөдөр 90 гаруй зарчмын зөрүүтэй санал хураана гэж байгаа юм. Ийм олон санал оруулж ирэхээр хууль чинь үлдэж байгаа юм уу. Татах, эсвэл цэгцэлж байж оруулж ирэхгүй юм уу. Би энд энэ хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хийхэд хэн гар бие оролцож, яаж зүтгэл гаргасныг яриагүй. Эцсийн дүндээ энэ хуулийн төсөл ямар чанартай хууль болж вэ гэдгийг л ярьж байна.
Тэгэхээр хууль санаачилсан, ажилласан хүмүүс энэ хуулиа татаж авах хэрэгтэй. УИХ бол дутуу дулимаг хаячихсан юмыг нөхдөг, хуулийн нөхөөс хийдэг, хуулийн төслийн бөөс түүдэг газар биш.
Ийм юм яриад сууж байх боломж, цаг хугацаа байдаг юм уу, үгүй юу гэдгийг бодох хэрэгтэй. Энэ бол хичээл зүтгэлийн асуудал биш. Хариуцлага, мэргэжлийн асуудал" гэв.
М.Дэвээжаргал