Засгийн газрын хуралдаанаар гадаадад суух зарим элчин сайдыг томиллоо. "Монгол улсын засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт монгол улсаас гадаад улс, Нүб дэргэд суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эргүүлэн татах асуудлыг Монгол улсын ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ" гэж заасны дагуу дараах нэр бүхий хүмүүсийг элчин сайдад томилох саналыг хүргүүлэхээр болов.
Сэсээрийн Золжаргал- Бүгд Найрамдах Куб Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд
Банзрагчийн Баярсайхан- Япон улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд
Батнямын Энхбат- Бүгд Найрамдах Солонгос Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд
Эрдэнэцогтын Сарантогос-Канад улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар, мөн
Шархүүгийн Оргил- БНХАУ-ын Хөх хотод суух ерөнхий консул-
-аар тус тус томилох саналыг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа.